Үйлчилгээний ёс зүйн дүрэмтэй аялал жуулчлалын салбараас суралцъя

Худалдаа үйлчилгээний салбарт “Хэрэглэгч та хаан” гэх уриаг дэвшүүлдэг ч энэ уриа амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй, энэ салбарын ажилтнуудын ёс зүй, харилцааны соёлтой холбоотой иргэдээс ирэх гомдол огт тасардаггүй.
Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сард аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас баталсан нь үйлчилгээний бусад салбарыг уриалсан томоохон алхам болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, аж ахуйн нэгжийн үйлчилгээний ажилтнуудын ёс зүйн нэгдсэн дүрэмтэй болсон байна.
Ийнхүү ёс зүйн дүрэмтэй болсноор салбарын ажилтнуудын үйлчилгээ, харилцааны соёл дээшилсэн үр дүн гарсныг НАЖГ-аас мэдээллээ.

Б.Хулан