Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 53 хувиар өсчээ

Он гарсаар байгаль , хүрээлэн буй орчны эсрэг үйлдсэн 113 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 53 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд “Байгалиа хамгаалъя” уриатай аяныг ХЗДХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд байгаль, хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд таниулан сурталчлах, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 20-30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүнээс эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар нь авч үзвэл жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал: хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа тус тус явуулжээ.

Мөн хүүхэд залууст байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх, бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан санал зөвлөмжийг харьяа яамдад хүргүүлэх ажлуудыг аяны хүрээнд зохион байгуулах юм байна.

Б.Хулан