Тахир дутуу төрийн хөгжих эрхтэй иргэд

Оролцогчдын онцлох эшлэлүүдийг хүлээн авна уу.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай асуудлыг хөндөхөд ядуурлын тухай яригддаг. Үүнийг дагаад улс орны хөгжлийн асуудал болдог. Яг чөтгөрийн тойрог шиг гурвалсан асуудал үүсдэг. Энэ тойргоос гарах арга нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг багаас нь боловсролтой болгох.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд биш хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл гэж ярьдаг болсон. Энэ нь нэг хүүхдийн асуудал биш нэг гэр бүлийн асуудлыг шийдэх тухай юм.
  • Ямар нэгэн хэмжээгээр хүүхэд өөрөө өөрийнхөө амьжиргааг авч явах татвар төлөгч байх ёстой. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй 12-18 насны хүүхдүүд орхигдож үлдээд байна. Тэдэнд зориулсан нийгмийн ямар ч дэд бүтэц байхгүй. Сурах ямар ч орчин байхгүй байна.
  • Залуучууд маань боловсролгүй бол амьжиргааны түвшинд өөрийгөө авч явах боломж олдохгүй.
  • Бидний үеийн хөгжлийн бэрхшээлтэй 100 залуучууд хамт төгссөнөөс үсрээд л 10 нь тогтмол ажил хийгээд, татвар төлж байгаа. Үлдсэн 90 нь ажил хийсэн ч хамгийн доод талын үнэлгээ муутай ажлыг хийж байна.
  • Үнэлгээ доогуур хөдөлмөр эрхэлнэ гэдэг нь амьжиргаагаа авч явж чадахгүй гэсэн үг. Үүний үр дагавар нь ядуурал, ганцаардал, бусдаас ялгарах байдал.
  • Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдэхэд заавал шинэ юм байгуулах гээд байдаг. Шинэ юм байгуулж байж энэ асуудлыг шийдэхдээ биш харин байгаа нөөцөө яаж зөв ашиглахад л асуудал болоод байна.
  • Яам нь дээр бүхэл бүтэн агентлаг байгуулахын оронд яагаад яам нь дээр байгаа хэлтсүүд нь өөр хоорондоо ажиллаж чадахгүй байгаа юм бэ.

  • Сургуулийн өнгийг биш, сургуулийн хөтөлбөрийг анхаарья.
  • Тусгай цэцэрлэг, сургууль нь бодит оршсоор байхад түүнийг сайжруулах тухай бодож болох бол уу
  • ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахгүЙ байгаа шалтгаан нь:
    1. Гэр бүлийн боломж, бололцоо
    2. Гэр бүлийн хандлага-айдас
    3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өөрийн хандлага, айдас
    4. Сургуулийн удирдлагын хандлага

     

  • Боловсрол бол мэдлэг. Нөхөн сэргээх нь тусдаа асуудал

  • Монголын дауны холбоо 5 дах жилдээ энгийн сургууль доторх тусгай бүлгийн асуудлыг онцолж байгаа. Эхний үед эцэг эхчүүд өөрсдөө төлбөр төлөөд багшийг нь сургаж ердийн сургууль дотор анги нээсэн.
  • Манай оюуны бэрхшээлтэй хүүхдүүд ялангуяа даунтай хүүхдүүд даган дуурайх чадвар маш өндөр байдаг. Тийм учраас ердийн хүүхдүүдтэй хамт байлгах ёстой.
  • ХУД-ийн 130-р сургуульд 12 хүүхэдтэй дауны анги нээсэн. Маш үр дүнтэй байна. 12 хүүхэд тусгай хичээлүүдээ тусгай багшаар заалгадаг. Биеийн тамир, дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг ердийн хүүхдүүдтэй хамт үзэж байна.
  • Бид нийгмийн хандлагыг өөрчилнө гэж маш их ярьдаг. Тэрийг ямар нэг уулзалт, сургалт, семинараар олж авдаггүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт байгаа хүмүүс л тэр бэрхшээлийг ойлгодог. Тэгэхээр 130-р сургуулийн хүүхдүүдэд бас энэ нь их нөлөөлж байгаа юм.
  • Хүүхэд маш хурдан дасан зохицож байхад багш нарын хувьд удаан байдаг. Томчуудад сургана гэдэг хүүхдүүдэд сургахаас илүү удаан байдаг.
  • Шангри ла зочид буудал дауны холбоог дэмжиж жилд гурван удаа 400 хүний хүлээн авалтыг үнэгүй хийдэг. Манай хүүхдүүд баяраа уг зочид буудалд тэмдэглэдэг. 21 аймагт эцэг эхчүүдэд сургалт хийхэд бүх зардлыг нь мөн даасан. Мөн анх удаа оюуны бэрхшээлтэй хүүхдийг ажилд авсан. Тэр хүүхэд маань одоо 4 жил ажиллаж байна.

  • Төсвийн тухай хуулийг ажил яаравчлах юм уу хөнгөвчлөх гэсэн үүднээс хэн ч зөрчих боломжгүй. Учир нь хуулиндаа 120 хүүхдийн энэ цэцэрлэгийн барилгыг батлалсан зураг төсөл нь 5.3 тэрбум төгрөг. Гэтэл 2018 онд улсын төсөвт дүнгийг нь батлахдаа 2.5 тэрбум төгрөг гээд энгийн цэцэрлэгийн жишиг үнээр баталсан.
  • Яам нь дээр бодлого гэж гаргаад тэр ажлаа хэрэгжүүлэх ёстой.
  • Бид нийгмээрээ үүрэгтэй, хариуцлагатай төрийн байгууллагууд нь ажлаа хийхээс гадна цэцэрлэгийнх нь наснаас эхлээд найздаа туслах, баярлалаа гэдэг үгийг хэлэх, гомдоосон бол уучлал гуйх гэх мэт хүн чанарын зөв хандлагуудыг бага байхад нь төлөвшүүлэх юм бол хүүхдүүд томчуудаас илүү мэдрэмжтэй, хариуцлагатай, сэтгэлтэй.
  • Нийгмийн харилцаанд орж байгаа томчууд хүүхдүүдээ чи яах гэж ийм хүүхэдтэй найзалж байгаа юм, хол байгаарай гэж байгаа нь энэ нийгмийн эмгэнэл.
  • 360 орчим сонсголгүй хүүхдүүд байхад амьдралд нь нэг ч удаа яамнаас сонсголын аппарат өгч байгаагүй. Төр жижиг ч гэсэн амьдралд нь тус болох зүйлээр хангах хэрэгтэй. Тиймээс энэ жилийн төсөвт 500 сонсголын аппарат тусгаж өгсөн.
  • Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль дээр сурах бичгүүд нь хүрэлцэхгүй, гар дамжиж явсаар байгаад хуучирсан, брайль үсэг нь мэдэгдэхгүй болсныг хэвлэлийн машины тоног төхөөрөмж болон сурах бичгүүдийг нь шинэчлэх ажил эхэлсэн байгаа.
  • Бид маш олон сайхан хууль баталсан. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажлын байраар хангах гэх мэт.
  • Эрх зүйн орчныг бид маш тодорхой, нээлттэй , хариуцлагатай болгох хэрэгтэй. Зүгээр тунхаглаад орхивол хэзээ ч үр дүн үзэхгүй.
  • Өвөрхангай аймаг 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэсэн судалгааг хийж өрхийн эмнэлгийн зориулалттай барилгыг тус хүүхдүүдэд зориулан сувиллын цэцэрлэг болгосон. Өдөр тутам 40 гаруй хүүхэд нөхөн сэргээлт авч байна.

  • Харамсалтай нь аутизм нь монголд шинэ ойлголт. Энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс хомс. Боловсролын бодлого, хөтөлбөр гэх мэт зүйл одоогоор алга байна. Тэгэхээр би нэг хүүгээ дараа жил яах вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Тэгш хамруулья гэхээр чадвар нь хүрэхгүй, өөрөө өөртөө итгэх итгэл нь уначих болуу гэж айгаад байх юм.
  • Бид нарт хоёр төрлийн манлайлал хэрэгтэй. Төр олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Тэдний хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна вэ? Хувийн хэвшлийг ажлын байрандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ав гэж шаардахаасаа өмнө төр маань биднийг хар даа, биднээс үлгэр жишээ ав, ингэж болдог юм гэдгийг харуулах хэрэгтэй.
  • Би хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй. Хоёуулаа аутизмын эмгэг гэдэг оноштой. Нэг хүү маань энэ жил сургуульд орох ёстой. Тэр хүүгээ жирийн хүүхдүүдтэй хамт сургая гэж бодож байна. Нөгөө хүү маань эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэгт явж байна.
  • Нэг аав, ээж хоёр хувийнхаа хөрөнгөөс цэцэрлэг байгуулаад олон хүмүүст буян болж байна. Тэр хүмүүсийн буянд манай хүүхдүүд тодорхой хэмжээний болосврол эзэмшиж байна.
  • Жирийн цэцэрлэгт явуулья гэхээр 6 нас хүрсэн хүүхэд явж болохгүй гэдэгт би маш их бухимдалтай байна. Яагаад гэвэл миний хүүхдийн бие нь 6 настай боловч сэтгэхгүйн хувьд 6 нас хүрээгүй. Тэгш хамруулья л гэж шийдсэн юм бол яагаад биеээр нь ангилаад байгаа юм бэ?

  • Аж ахуйн нэгжүүдэд хүүхдийн эрхийн талаарх мэдээллийг бид өгье гээд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” гээд нэг цагын хичээлийг бүх яамууд, агентлагуудад явуулсан. Үүний дараагаар бусад аж ахуйн нэгжүүд рүү явуулна.
  • Энэ хичээлийн дараа хүүхэд хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх эцэг эхийн зөвлөлийг бүх яам, агентлаг дээр байгуулж байгаа.
  • 21 аймаг, 9 дүүрэг дээр гэр бүлийн болон залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдсан. Энэ төвүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдэд яаж сэтгэлийн дэм өгөх , тэр эцэг эхчүүдийг ямар сургалтад хамруулах вэ гэдэг ажлууд давхар явагдах юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй ээж аавууд байнга сэтгэлзүйн өөрчлөлттэй байдаг. Хямралтай, зөвхөн хүүхдээ хараад гэртээ байна гэдэг нь хүндрэлтэй юм.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд бид бүхэлд нь яриад байгаа болохоос биш хараааны,сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд төрийн ямар үйлчилгээ хэрэгтэй вэ гэх мэт чиглэлээрээ агентлаг дээр хэлтэс байгаа.