Нийслэлийн үерийн далангийн хамгаалалтын зурваст чингэлэг байрлуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдийг албадан нүүлгэж байна. Өнөөдөр баянбүрдийн тойрог орчмын үерийн далан дээрх хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг геодези, усны барилга байгууламжийн газраас зохион байгуулжээ. Учир нь хүчтэй усархаг бороо удаан үргэлжилж орвол нийслэлийн зам харгуй усанд автдаг тохиолдол жилийн жилд гарч байна. Мэргэжлийн байгууллагаасТасганы овоо, чингэлтэй, сонгинохайрхан уулын ус бууж, хот усанд автах аюул ойрхон байгаа гэж мэдээлдэг. Гэтэл нийслэлд өнөөдөр үерийн эрсдэлтэй газар 1200 айл зөвшөөрөлгүй бууж, үерийн далан дээрх хамгаалалтын зурваст орох гарах орц, гарц бүхий бетонон гүүр, 20-40 тн-ын контейнор, чингэлэг байрлуулсан байгаа юм. Тиймээс зөвшөөрөлгүй чингэлгүүдийг албадан нүүлгэх ажлыг “Геодези, усны барилга байгууламж”-ын газраас явуулж, нүүлгэлтийн зардлыг зөвшөөрөлгүй чингэлэг байрлуулсан иргэн, аан төлөх юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn