“Өнөр бүл” төв хүүхдийн бие даан амьдрах чадварт анхаарч эхэлжээ

Асрамжийн газарт хүүхдүүдэд хоол, хувцаснаас авахуулаад амьдралын наад захын хэрэгцээг бэлдэж өгдөг учраас бие даан амьдрах чадвар муу байсан талаар “Өнөр бүл” хүүхдийн төвийнхөн ярьж байна. Тэгвэл тус төв өнгөрсөн жилээс эхэлж хүүхдүүддээ амьдрах ухаан сургах үүднээс “Жишиг анги” бий болгожээ. Энэ нь хүүхдүүд асрамжийн төвөөс гараад бие дааж амьдрахад чухал ач холбогдолтой зүйл болохыг багш нар болоод төгсөгчид онцолж байлаа.

Б.Хулан