Энэ жил нийслэлийн таван гудамжид шинэ ногоон байгууламж хийнэ

Энэ жил Нийслэлийн хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн 50,4 га талбайд ногоон байгууламжийн ажил хийгдэхээр болсон байна. Тодруулбал 48 гудамж талбайгаас 38-д арчилгааны ажил хийгдэх бол таван гудамж талбайд ногоон байгууламжийн шинэ ажил хийхээр төлөвлөжээ. Мөн энэ жил нийслэлд гоёлын бут сөөг тарихаар болсон байна. Аливаа ногоон байгууламжийн ажил хийгдэхэд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг хот тохижилтын газраас онцолж байна. Учир нь ногоон байгууламжийн 30 хувь нь механик буюу гадны нөлөөгөөр гэмтдэг байна.

Б.Хулан