Олдворуудыг хадгалахын тулд одоогийнх шиг 3-4 байр хэрэгтэй

Байгалийн түүхийн музей үүд хаалгаа барьснаас хойш тус музейд хамаарах палентологийн үлэг гүрвэлийн олдвор, үзмэрийн араг яснуудыг ШУА-ийн палентологи геологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж байгааг тус хүрээлэнгээс мэдээлсэн юм. Тус хүрээлэн нь судалгаа шинжилгээний ажил хийх лабораторитай болсон ч шинэ тутам олдож байгаа олдворуудыг хадгалах байр асуудалтай байгааг онцолсон юм.

Б.Хулан