Нүүдэл шийдэл – Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсэх нь зөв үү?

  • ШХАБ-ын үүрэг оролцоо цаг хугацаа өнгөрөх тусам өргөжиж эхэлсэн. Хуучин улс төр, аюулгүй байдал ярьдаг байсан бол одоо эдийн засаг, хүмүүнлэг, соёл, технологийн асуудал ярьж эхэлж байна
  • Бие даасан улс орнуудын үүрэг оролцоо улам багасаад ОУ-ын байгууллагуудын үүрэг ихсэж байна.
  • Өрнөдийнхөн ШХАБ-ыг цэрэг улс, төрийн эвсэл гэж үздэг.
  • ШХАБ-ын үйл ажиллагааг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги гэж гарсан. Үүнд ШХАБ бол цэрэг, улс төрийн эвслийн байгууллага биш гэж тодорхой зааж өгсөн.
  • ШХАБ-д манай улс элсэх ёстой гэж үздэг.
  • Манай улсыг элсэх хүсэлт гаргаагүй бол биднийг хүчээр элсүүлэн гэсэн ойлголт байхгүй.
  • БНХАУ “Бүс ба зам” санаачилга тууштай явуулах үүднээс ШХАБ-д гишүүн болж орсон улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн.
  • Хятад, Орос хоёр улс барууны орны хэвлэлүүдээр хэлж байгаагаар зүүний эвслийг бий болгож байна. Энэ эсвэл Ази номхон далайд хамгийн хүчтэй эвсэл болох байх гэж яригдаж байна.
  • ШХАБ байгаа гол хоёр гишүүн орон болох Орос, БНХАУ-ууд Бүс ба замаа Евроазийн эдийн засгийн холбоогоо нэгтгэх замаар бие биенийхээ эдийн засгийн хүрээнд дэмжих бодлогыг давхар явуулж байна гэж харагдаад байгаа.
  • БНХАУ өөрсдийн байр суурийг ШХАБ-д эдийн засгаар идэвхжүүлж байна.
  • ШХАБ нь худалдаа эдийн засгийн түншлэл болж хувирч байна.
  • Манай гуравдагч хөрш болох Энэтхэг улс ШХАБ-д чөлөөт худалдааны асуудалд идэвхтэй оролцож байна.
  • Эдийн засгийн интеграци явагдаж байгаа нь их газрын геополитик дээр эрчээ авч байна. Иймд олон улс нэгдэх байх.
  • ШХАБ-ын уулзалтаар гурван талт дээд хэмжээний уулзалт хийж БНХАУ-ын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд “Бүс ба зам” санаачилгад хамгийн эхэнд Монгол, ОХУ, БНХАУ хамтран эдийн засгийн коридор байгуулна гэж тусгуулсан.
  • Зургаан сард болох уулзалтаар гурван талт эдийн засгийн коридорын асуудал түлхүү явах байх.
  • Нэгдэх асуудалд Ерөнхийлөгч ийм богино хугацаанд шийдвэр гаргахгүй байх гэж харж байна.
  • ШХАБ элсэх, элсэхгүй гэхээсээ эхлээд тус байгууллагын дүрэм журам, шат шатны зөвлөлүүдийн үйл ажиллагааг судлаж үзэх хэрэгтэй.
  • Энэ байгууллагад манай улсад хэрэгтэй ч юм байгаа хэрэггүй ч юм байгаа.
  • Терроризмын эсрэг зөвлөл гэж байгаа энэ бол манай улсад их хэрэгтэй.
  • ШХАБ-тай хамтраад явбал оффшор, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины асуудлаар мэдээлэл солилцох боломж өндөр гарч ирж байгаа. Энэ талаар сайн судлах хэрэгтэй.
  • Ази номхон далайн бүсэд улс хоорондоо болон улс дотроо санал зөрөлдөөнтэй, маргаантай байна. Ази номхон далайн бүсэд аюулгүй байдлын нэгдсэн систем тогтоогүй байна.
  • Манай улсыг ШХАБ элсээч гэж олон түвшинд яригдаж, тайлбарлаж ярьж байгаа.
  • ШХАБ-ын үндсэн үзүүлэлт бол ази номхон далайн бүсэд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ОУ-ын байгууллага болох боломжтой гэж харж байна.
  • Аюулгүй байдлыг хангах талаасаа ШХАБ-д хэрэгтэй зүйл олон байгаа нь ажиглагддаг.
  • ШХАБ-д манай улс элсэхгүй удаад байвал бидний дуу хоолой хүрэхгүй, зарим асуудлыг бидэнгүй шийдэх асуудал гарах магадлалтай.
  • ШХАБ-ын дүрмийг маш сайн судлах хэрэгтэй.
  • Тухайн байгууллагын дүрэмд бие биенийхээ гадаад түншлэлд хориг тавихгүй, харилцан үл довтолно, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн олон заалтуудыг харахад ШХАБ-ыг буруу талаас нь харах нь сайн биш.

  • ШХАБ-д өрнөж байгаа яриа хэлэлцээрээс гадуур баймааргүй байна. Мэдээлэл авч баймаар байна гэдэг утгаараа ажиглагч улсаар оролцож байгаа.
  • Манай улс 14 жил ажиглагч байлаа.
  • ШХАБ гэхгүйгээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж чадвал Манай улсад олон гарц байгаа.