МОНГОЛЫН РАГБИЙН ШИГШЭЭ ӨНӨӨДӨР КАЗАКСТАНЫ БАГТАЙ ТОГЛОНО

 

Монголын Рагбийн шигшээ багийн тамирчин Казакстан улсад зохион байгуулагдах Ази тивийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Казакстан улсад очоод байгаа.Тэд Казакстаны Алмата хотноо зохион байгуулагч Казакстан болон Пакистан, Киргизстан улсын багуудай тоглох юм. Монголын Рагбичид өнөөдөр эхний тоглолтоо хүчирхэг өрсөлдөгч Казакстаны багтай хийх юм байна. Рагбигийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь сүүлийн 10 жилд Азийн улс орнууд рагбигийн хөгжлийн түвшин болон бүсчилсэн байдлаар 5 бүсэд ангилагдан жил бүр аваргаа тодруулж байгаа. Монголд Рагбийн спорт үүсч хөгжөөд өдгөө 15 жилийн ойтойгоо золгож байна. Монголын шигшээ багийн хувьд тус тэмцээнд 15 хүнтэй төрлөөр 2009 оноос оролцож 2014 онд 4-р дивизонд Бруней болон Камбож улсын шигшээ багуудтай өрсөлдөн аваргын цом хүртэж байсан түүхтэй юм. Харин энэ удаад дивизион ахиж гуравдугаар дивизионд багтсанаар Азийн төвийн бүсийн багуудтай өрсөлдөх болсон юм.