ХҮЛЭГҮҮД БАГ ЗУРГАА ДАХИА ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

(4) ХАСЫН ХҮЛЭГҮҮД 107-104 АВТ ТӨВ УРГАЦ (1)

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэхь удаагийн дээд лиг өндөрлөлөө. Өнгөрсөн даваа гарагт финалийн цувралын тав дахь тоглолт болж, үр дүнд нь энэ жилийн аварга багийн нэр тодорсон юм. Цувралыг 3-1 харьцаатай “Хүлэгүүд” тэргүүлж байсан учраас “Төв Ургац” баг хожигдох эрхгүй байлаа. Мөн тэдний холбогч Энтони Харрисгүй өмнөх тоглолтын үеэр талбайгаас хөөгдсөн учир энэ өдөр багтаа тусалж чадаагүй. Гэхдээ тоглолтын эхлэлийг “Төв Ургац”-ынхан сайн тавьж эхний хагас 54-48 харьцаатай өндөрлөсөн. Харин сүүлийн хагаст “Хүлэгүүд” зөрүүг нөхөж чадсан юм. Сонирхолтой нь ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нарын хувийн алдаа гүйцэж талбайг чөлөөлсөн үед ОУХМ О.Сэргэлэн, М.Отгонмөнх, С.Өрнүүнбилэг нар тун сайн тоглолтыг үзүүлж чадсанаар багаа ялалтанд хөтөлжээ. Тоглолтын төгсгөлд “ Төв Ургац” багт тоог тэнцүүлэх боломж гарч холын шидэлтийг хэд хэдэнг удаа гүйцэтгэсэн ч амжилтгүй болсноор 107-104 харьцаатай “Хүлэгүүд” хожлоо. Ийнхүү “Хасын Хүлэгүүд” баг өнгөрсөн жилийн амжилтаа дахин баталж, лигийн аварга цолын жил дараалан хүртлээ. Тоглолтын шилдгээр ОУХМ Б.Билгүүн нэрлэгдсэн байна. Тэрбээр тоглолтын турш 25 оноо 5 самбар 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм. Мөн Жөү Рэйд 23 оноо, ОУХМ М.Отгонмөнх 17 оноо, Т.Санчир 16 оноо, 8 самбар авч сайн тоглосон байна. Ийнхүү Зургаан сарын хугацаанд үргэлжилсэн 19 дэхь удаагийн Дээд лигийн тэмцээн өндөрлөж алт мөнгө хүрэл медалийн эзэд тодорлоо.

ОУХМ Т.САНЧИР ТЭРГҮҮН ТОГЛОГЧООР ТОДОРЛОО

Лигийн шилдэг гадаад тоглогчийн шагналыг “Хүлэгүүд”-ийн Америк легионер Жөү Рэйд хүртсэн байна. Харин “Тэргүүн тоглогч”-ийн шагналыг “Хүлэгүүд” багийн довтлогч ОУХМ Тунгалагын Санчир хүртсэн байна. Тэрбээр ийнхүү 2 жил дараалан тус шагналын эзэн боллоо.