Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай болгох зорилгоор төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг нэвтрүүлсэн. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд, төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад бүрдүүлдэг бичиг баримтыг бүрдүүлэхэд хуулбарлаж чирэгдэл учруулдаг байсныг өөрчлөх юм. Тухайлбал “Хур”системтэй болсноор тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцож, тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөх юм байна. Үүнээс гадна иргэдийн баримт бичигт зарцуулдаг 6000-9000 төгрөгийн цаасны зардлыг хэмнэх боломжтой. Тэгвэл өнөөдрөөс мэдээлэл холбооны оператор компаниуд “Хур” системийг шинээр нэвтрүүлж эхэлж байна.

Ийнхүү “ХУР” системд төрийн байгууллагаас гадна хувийн хэвшил нэгдэж байгаа нь төр, хувийн хэвшлээ дэмжиж” систем нь ТҮЦ машины дараагийн хувилбар бөгөөд илүү хялбаршуулсан, цаг хугацаа хэмнэсэн, цахим мэдээллийн бааз юм. Одоогоор төрийн 27 байгууллага “Хур” системээр дамжуулан иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд байна. Иргэд төрийн болон хувийн хэвшлээс үйлчилгээ авахын тулд олон төрлийн лавлага, хуулийн байгууллагын баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Харин “Хур” систем дээрх мэдээллийг нэгтгэж цахим хэлбэрт шилжүүлснээр иргэн зөвхөн цахим үнэмлэхтэй ирж хурууны хээгээ уншуулаад үйлчилгээ авах боломж бүрдэж байна гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn