Манай улсад жилд 160 орчим эмэгтэйн амь насыг авч одож байгаа умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Харамсалтай нь нийт өвчлөлийн 50 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдож, жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж байна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж, бусад улс орны тэргүүн туршлагаас хуваалцах шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх алхам бол хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт гэдгийг дэлхийн олон оронд судалгаагаар тогтоосон. Хэдийгээр манай улсад 2012 онд 3 тун вакциныг 11-15 насны охидод тарьсан ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэтэл судалгаагаар тухайн үед вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй эмэгтэйчүүдэд тодорхой ялгаа гарсан байна.

Энэ талаар албаны эх сурвалжуудын дэлгэрэнгүй яриаг хүлээн авч үзнэ үү.

эх сурвалж: ЭМЯ-ны ХМОНХХ

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn