Худал мэдээтэй тэмцэх энгийн арга бол худал мэдээг хүлээн авахгүй байх юм

Манай улсад цахим орчинд мэдээллийг дүрс, зураг, бичвэр хэлбэрээр 2,6 сая хэрэглэгч шууд хүлээн авч байна. Энэ хэрээр худал мэдээ тарах, үүнээс үүдэн олон нийт төөрөгдөх, хохирол амсах эрсдэлтэй. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын байдлаар харилцаа холбооны зохицуулах хорооноос хууль зөрчсөн хуурамч мэдээ түгээсэн 590 цахим хуудсыг хаасан байна.

Б.Хулан