Улаанбаатарын нийт авто замын 80 хувь нь ус зайлуулах шугамгүй

Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах барилга, байгууламж 140 км байдаг бол борооны ус зайлуулах шугам сүлжээ 173 км байдаг нь нйислэлийн нийт автозамын 21-хэн хувийг эзэлж байна. Иймээс нийслэлийн нийт автозамын дийлэнх буюу 80 хувьд нь зайлуулах шугам сүлжээг дутагдалтай байна гэсэн үг. Харин нийт хатуу хучилттай гол замын 57 хувь нь ус зайлуулах шугам сүлжээтэй байгаа бол орон сууц гэр хорооллын дундах замуудад үерийн болон борооны ус зайлуулах барилга байгууламж, шугам сүлжээ дутагдалтай байгааг борооны улиралд усанд автсан, эвдэрч хагарсан замуудаас харж болох юм. Тэгвэл энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар 7 байршилд автозам дагуу борооны ус зайлуулах шугам сүлжээг барьж байгуулахаар болсон байна.

Б.Хулан