Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шийд гаргах шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхийн шийдвэрээр ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах захирамжийг 12:00 цагийн орчимд гаргаад байсан юм. Гэвч шүүгчийн захирамжийг үндэслэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Гомдлын дагуу өнөөдөр \2018.05.10\ үдээс хойш 15:00 цагт шүүх хурал болж, 17:00 цагт шийдвэр гаргажээ. Ийнхүү С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг ханган ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацааг тус бүр нэг сараар сунгасан байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn