24 сургууль, 13 цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны операторуудын антен байна

Өнгөрсөн сарын 23-нд нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан болж Нийслэлийн засаг дарга сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны оператор компанийн антены асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг буулгах үүргийг өгсөн.

Дээрх чиглэлийн дагуу Нийслэлийн Боловсролын газраас судалгаа явуулж нийт 24 сургууль 13 цэцэрлэгийн дээвэр дээр радио давтамжтай цахилгаан соронзон орныг үүсгэгч үүрэн операторуудын антень байгааг тогтоожээ. Дээрх антеныг байршуулсан сургуулиудын нэг болох Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57-р сургууль дээр очиж бодит байдалтай танилцсан юм.

Б.Хулан

Б.Даваасүрэн