Визний хуурамч материал бүрдүүлсэн тохиолдол нэг сарын хугацаанд 400 гаруй бүртгэгджээ

Монгол, Солонгос хоёр улсын хооронд аялал жуулчлал, ажиллах хүчний урсгал нэмэгдэж, жил ирэх тусам виз мэдүүлэгчдийн тоо өсч байна. Жилд хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо дунджаар 150 мянга орчим байдаг. Тэгвэл БНСУ руу зорчихоор Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд өдөрт л гэхэд 900 орчим иргэн хандаж, виз мэдүүлдэг. Харамсалтай нь виз мэдүүлэгчдийн дотор хуурамч материал бүрдүүлсэн тохиолдол зөвхөн нэг сарын хугацаанд 400-500 бүртгэгджээ. Хэрэв хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах бол, хуурамч материал үйлдсэн хүнийг бнсу руу зорчих хугацаагүйгээр хязгаарлаж виз олгохоос түтгэлзүүлэх юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn