Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” хувьцаат компани олон нийтэд хувьцаагаа санал болгож, “IPO” гаргахаар боллоо. Ингэснээр монголын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах 19 дахь “IPO” болж байна. Тэгвэл өнөөдөр \2018.05.09\ 5719 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохижээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Тиймээс тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 56.4 сая ширхэг энгийн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны бүртгэлд 2018 оны 5-р сарын 4-нд бүртгэсэн. Улмаар нийт хувьцааны 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрт нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрсөн.

Үнэт цаас гаргагч “Монгол Базальт” ХК нь 2018-2020 оны бизнес төлөвлөгөөндөө чулуун хөвөн үйлдвэрлэлийг боловсронгуй болгох, олон улсад экспортлоход чанарын шаардлага хангасан нарийн ширхэглэлт базальт чулуун хөвөн үйлдвэрлэхээр зорьжээ. Үүний тулд техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа учраас эдгээр ажлуудад шаардлагатай 6.4 тэрбум төгрөг бүрдүүлэхээр ийнхүү нээлттэй хувьцаа гаргаж байгаа. Тэгвэл энэ сарын 14-нөөс 23-ны өдрийн 13:00 цаг хүртэлх хугацаанд 16 сая 925 мянга 100 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах аж.

“Монгол Базальт” ХК -ийн үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn