“Voice Mongolia”шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт 70 саяд хүрлээ

4 сарын турш үзэгчдийг дуу хөгжмийн ертөнцөөр аялуулж монголын урлагийн салбарт шинээр мэндлэх шилдэг дуу хоолойны эзнийг хайж буй “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт хэдийнээ 70 сая хол давжээ.

Шоуны шууд дамжуулагдах тоглолт 4-р сарын 28-аас эхэлсэн бол өнгөрсөн долоо хоногт шигшээ 32 оролцогчийн шууд тоглолтууд дууссан билээ. Харин энэ амралтын өдрүүдээр 4 шүүгчийн шигшээ оролцогчид зөвхөн монгол дуугаар өрсөлдөж “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ шатанд тунан үлдэх юм. Шигшээ 16 оролцогчийн тоглолтонд нэг багаас үзэгчийн саналаар нэг, шүүгчийн саналаар нэг оролцогч шоугаа үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлэг болох “Voice Mоngolia”-н ялагч тодрох мөч улам ойртсоор байна.