Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр

  • Үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн байгууллагуудын шийдвэрийг хэн хүчингүй болгох талаар бичсэн хэд хэдэн заалт байгаа Үндсэн хуульд заасанчлан ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийн асуудал руу шүүх оролцож эхэлсэн.
  • Оролцохдоо улстөрийн оролцоо буюу төрийн гүйцэтгэх дээд байгууллага бүрэлдэхтэй холбогдох асуудал руу орсон нь хэтийдсэн эрх мэдэл байсан.
  • Судлаачид Захиргааны шүүх улс төрийн бус шийдвэрийг гаргахгүй, харин цэц уг асуудлыг шийднэ гэж ярьдаг.
  • Бодит байдал дээр тэр шийдвэр нь улс төрийнх үү, улс төрийн бус уу гэдгийг шүүгч өөрөө үнэлэн шийддэг.
  • Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан уу эсвэл үндсэн хуулиас бусад хууль тогтоомжийг зөрчсөн маргаан уу гэдгийг ялгаж харах нь зүйтэй.
  • Хууль тогтоомжийг зөрчсөн маргаан байх юм бол шүүхээрээ, Үндсэн хууль зөрчсөн бол үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй.
  • Шүүх нээлттэй, иргэдийн оролцоотой байх ёстой. Сүүлийн 4-5 жилд бид үүнийг нэвтрүүлэх гэж оролдсон ч цэцээс үүнийг няцаасан.
  • Захиргааны хэргийн шүүхэд болохгүй байгаа зүйлийг иргэдээр хянуулах хэрэгтэй. Үүнийг Хууль зүйн яам болон УИХ шийдээсэй.

  • Засгийн газрын тогтоол нь захиргааны актын шинжтэй бус бол үүнийг захиргааны хэргийн харьяаллын бус маргаан гэж үздэг.
  • Засгийн газар хууль зөрчсөн л бол өөрөө хүчингүй болгоно эсвэл УИХ хүчингүй болгоно гэсэн хуулийн заалт байгаа. Үүнд ямар ч шүүх гэсэн үг байхгүй.
  • Улс төрийн үйл ажиллагааг захиргааны шүүх хянахгүй үндсэн хуулийн цэц болон харьяалуулсан бүх маргааныг хянахгүй гэж маш нарийн ялгаж өгсөн.
  • 2005 онд байсан Үндсэн хуулийн зөрчил одоогийн хууль тогтоомжид огт байхгүй
  • Парламент хууль батална, хуулийн биелэлтийг улс орон даяар ЗГ хангана.
  • Хуулийг зөрчсөн аливаа иргэн, байгууллага төдийгүй ЗГ асуудал гаргах юм бол түүнийг нь шүүх харьяалж шийддэг ерөнхий зарчим байгаа.
  • УИХ, ЗГ хоёр хуулийн маргааныг нотлох баримт үндэслэлд тулгуурлаж шийдвэрлэхэд зориулагдаагүй, тийм бүрэлдэхүүн байхгүй, сонгогддог, хараат бус байдлын баталгаа байдаггүй.
  • Асуудал нь яаж шийдэгдэх, хуулийн үндэслэл нотолгоо нь юу вэ гэж шийддэг газар бол шүүх. Тийм ч учраас үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
  • Бодит байдал дээр УИХ, ЗГ өөрсдийнхөө шийдвэрийг дахин авч үзээд хууль зөрчсөн байхад хүчингүй болгоод байдаггүй нь үүний цаад шалтгаан болж байгаа.
  • Цэц иргэний захиалга, мэдээллээр ажилладаг улс төрийн байгууллага болж хувирсныг батлах жишээ бий.
  • Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.
  • Хуулийн заалт болгоны цаана үзэл баримтлал, үзэл санаа явж байдаг гэж үздэг.
  • ЗГ-ын шийдвэрийг захиргааны шүүх хянах ёсгүй гэж үзээд байгаа асуудлын эхлэл нь ямар нэгэн сенсаци тарьсан үйл явдлаас үүдэлтэй гэж бодохгүй байна.
  • Үндсэн хууль цэц өөрийн гаргаж буй тогтоол, шийдвэрээрээ нийгэмд жишиг тогтоож, бусад шүүхэд үлгэрлэх үүрэгтэй.
  • Харамсалтай нь хэдэн хэдэн жишээнээс харахад Цэц энэ үүргээ биелүүлэхгүй нэг ёсондоо манлайлахгүй байна.
  • ЗГ бол тодорхой хэмжээний эрх мэдэл эдэлж байдаг байгууллага. Энэ хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг гаргаж байдаг.
  • ЗГ-ын бүхий л хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг цэц хянана гээд тодорхой заачихсан байгаа. Бид энэ хүрээндээ л үндсэн хуулиа ярих ёстой.
  • Бид хууль тогтоомжийн эрэмбийг ойлгохгүй байна. Энэ талаар Үндсэн хуульд ч тусгагдаагүй байдаг.
  • Хууль тогтоомжийн эрэмбэ байснаар тухайн улсын хууль, эрх зүйн орчин тогтвортой болдог.
  • Захиргааны үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудыг хийж байна. Мэдээж бусад орны туршлагыг судлах нь чухал ч бид өөрсдийн хууль, эрх зүйн орчиндоо таарсан өөрчлөлт оруулах болно.