Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс тогтоож, тэдгээр газруудад мал оруулахгүй байх шийдвэр гараад дөрвөн жил болж байна. Гэхдээ энэ хугацаанд зуслангийн ногоон бүст мал аж ахуй эрхлэх малчдын тоо тасрахгүй байгаа юм. Тэгвэл хориглосон бүст мал оруулсан тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авах юм байна. Нийслэлийн хэмжээнд 2017 онд 481 өрхийн 423 мянган толгой мал тоологдсон. Эдгээрийн тодорхой хувь нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс буюу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт мал маллах тохиолдол гардаг. Тиймээс одоогоор 116 өрхийн 3239 толгой малыг хориглосон бүсээс гаргах ажлыг зохион байгуулжээ.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүст Налайх, Баганхуур, Багахангай болон СХД-ийн 21, 32-р хороо, Хан-Уул дүүргийн 12-14-р хороо, БЗД-ийн 11, 20-р хорооны нутаг дэвсгэр хамаардаг юм байна. Харин хориглосон буюу малгүй бүст Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэг багтдаг. Мэдээллийг эх сурвалжийн яриатай нь хүлээн авч үзнэ үү.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn