“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг “Жаст” группт Өмнөд африкийн “Стандарт” банкнаас авах зээлэнд баталгаа гаргаж өгсөн гэж үзэж хорих 461-р ангид саатуулаад байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, “нотлох баримтуудыг нууж, гэмт хэргийг нуун дарагдуулж байсан, гарын үсэг бүхий 28 хуудас материал илрүүлсэн” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өмгөөлөгчийн зүгээс энэ мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-аас албан ёсны тайлбар мэдээлэл авсан. Тэгвэл прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар үзлэг нэгжлэг хийгээгүй гэдгээ АТГ-аас мэдэгдсэн гэжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг өөрөө залилангийн шинжтэй хэрэг байсан. Цаашлаад “Стандарт” банкинд төлөх өрийг засгийн газраас төлж барагдуулах ёсгүй. Татвар төлөгчдийн мөнгийг стандарт банкинд төлөхгүй байх боломжтой гэж өмгөөлөгч мэдэгдлээ. Түүнчлэн арбитрын шүүхээс эрдэнэт үйлдвэрийг шүүх хуралдаанд оролцохыг таван удаа мэдэгдсэн ч хугацаа нэг ч удаа оролцоогүй гэлээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn