Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх наймдугаар сард бүртгэнэ

ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 8-р сарын 20-ноос зохион байгуулах гэж байна. Жилд хоёр удаа бүртгэл явуулж байгаа нь эцэг, эхчүүдэд чирэгдэл учруулдаг байсан учраас хичээлийн жил эхлэхээс өмнө ийнхүү өөрчлөлт оруулжээ. Ирэх долоо хоногт сургуулиудын хамран сургах тойргийг баталж, хуваарийн дагуу бүртгэх юм байна. Шинэ хичээлийн жилд 34200 гаруй зургаан настан нийслэлд нэгдүгээр ангид элсэн орно гэсэн статистик мэдээлэл байна.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn