Нүүдэл Шийдэл- Нийгмийн эгэх хариуцлага

Манай улсад төр иргэдийн оролцоог зохицуулсан 482 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас иргэдийн оролцоотой хамаарал бүхий 109 хууль, 300 гаруй зохицуулалт байдаг ч эдгээрийн ердөө 30 хүрэхгүй хувь нь хэрэгжиж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, эгэх хариуцлагатай нийгмийг бүтээхийн тулд иргэн хүнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд суурь боловсролоос эхлэн анхаарах хэрэгтэйг онцоллоо.

http://www.irgen-tur.mn/

ОРОЛЦОГЧДЫН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.

  • Зөвлөлдөх гэдэг нь зөвийг олгохын нэр шүү дээ.
  • Эгэх хариуцлага буюу accountability бол хууль зүйд харьцангуй шинэ ойлголт. Учир нь бид хариуцлага гэхээр responsibility буюу хувь хүний хариуцлага гэсэн хэвшсэн ойлголттой болчихсон. Үүнтэй холбогдуулаад удирдлагын академи дээр нийгмийн эгэх хариуцлагын тухай судалгааны баг гарган ажиллаж байна.
  • Манай үндсэн хуульд хариуцлагын талаар их бага дурдагдсан байдаг. Тиймээс засгийн газар төрийн албаны эгэх хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
  • Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс бүр хариуцлага алдагдсанаас болж байна. Иймд бид засаглалын реформыг хийх ёстой.
  • Хүн ганцаараа бус нийтээрээ ярилцахаараа нийтийн эрх ашгийн төлөө санаа зовниж дуу хоолойгоо өргөдөг гэдгийг шинжлэх ухаан хэдийн баталсан. Гэхдээ иргэдэд нотолгоотой үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингэж байж л тэндээс зөв шийдвэр гарах юм.

  • Зориг сангийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд өөр, өөр чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ч аль ч төгсөгчидөөсөө нийгэмд тустай хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ нь нэг талаар залууст эгэх хариуцлагыг ойлгуулж байгаа алхам юм.
  • Зарим төрийн байгууллагууд залуучуудын нийгэмдээ хувь нэмрээ оруулъя гэсэн санаа, төслийг хүлээж авдаггүй. Тиймээс нийтээрээ эгэх хариуцлагын тухай нэгдсэн ойлголттой болж залуучууд ч гэсэн хэрэгтэй зүйл хийж чаддаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.
  • Залууст яагаад эгэх хариуцлагын талаар мэдэхгүй байгаад олон буруутан бий, тэддний хамгийн том нь боловсролын салбар юм. Мэдээлэлгүй хүн л оролцоогүй байдаг.
  • Бид залуусыг нийгэмдээ сайн сайхан зүйл хийдэг, идэвхтэй иргэн болгохын тулд иргэний нийгмийн байгууллагын зүгээс чадах хэмжээгээрээ олон хөтөлбөрүүд явуулж байгаа ч боловсролын салбарын хүрээнд өөрчлөлт хийвэл үр дүн нь ч илүү өргөн хүрээг хамрах болно.

  • Эгэх хариуцлага гэдэг нь аливаа асуудалд оролцож буй тал нөгөө талаасаа хариуцлага шаардах, эргээд нөгөө талынхаа өмнө хариуцлага хүлээхийг хэлнэ.
  • 2013 оноос эхлэн Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран шийдвэр гаргах түвшний хүмүүсээс хариуцлага шаарддаг байх ётсой иргэд, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн.
  • Бидний хэрэгжүүлж буй төслийн үр дүнд иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд өөрсөддөө тулгамдаж буй асуудлын талаар шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх чадварт суралцаж, цаашлаад итгэл, туршлага олж авах юм.
  • Хэн эгэх хариуцлагыг ойлгож байна вэ гэхээр ихэнх тохиолдолд тэтгэвэрийн ахмадууд болон нийгэмд байр сууриа хэдийн олсон хүмүүс байдаг. Гэхдээ боловсролын түвшин, ажил мэргэжил, нас, хүйс хамаарахгүйгээр хүн бүрээс төрийн аливаа үйлчилгээний талаар асуухаар асуудал байгааг мэддэг, түүнийг шийдэх хүсэл байгаа нь анзаарагддаг. Тиймээс иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх хэрэгтэй.
  • Аймаг бүрийн Боловсрол Соёлын Газар дэргэдээ боловсролын бодлого боловсруулах зөвлөлтэй байх хэрэгтэй гэж хуульд заагаад 20 жил болсон ч үүнийг хэрэгжүүлж байгаа аймаг нэг ч байхгүй.
  • Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болохгүй байгаа бүх зүйлийг шийдэх хийх бус тэдгээр зүйлийг хийх ёстой эрх мэдэлтэн, албан тушаалтанд шаардлага тавих нь эгэх хариуцлагын бас нэг гол ойлголт нь юм.
  • Зарим төрийн албан хаагчид эгэх хариуцлагыг ойлгож эцэг эхтэй хамтран сургуулийн орчин дахь асуудлыг шийдэхийг эрмэлздэг, шийдэж байгаа олон жишээ бодит амьрал дээр гарсаар байна.
  • Боловсролын сайд аль нэг сумын сургуулийн захирал ажлаа хийж байгаа эсэхийг өдөр тутам хянаж чадахгүй. Харин тухайн захирлыг сургуульд нь хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд хянаж чадна. Тиймээс эцэг эхчүүдэд эгэх хариуцлагыг ойлгуулах нь зүйтэй.
  • Иргэд зохион байгуулалтад орохгүй бол төрд нөлөөлж чадахгүй.

  • Олон аймаг, сумдад ажиллаж байхад боловсрол, бага дунд боловсролын тухай хуулийн талаар эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид мэдээлэлгүй байгаа нь анзаарагдсан. Тийм ч учраас тэдгээр хуулиуд сайн хэрэгжихгүй байна.
  • Багш аливаа хичээлийг сонирхолтой заахын тул өөрийн халааснаас 3-9 мянган төгрөгийг гаргадаг гэсэн судалдгаа бий. Үүнийг анзаарсан эцэг эхчүүд сургуулийн захиргаанд хүсэлт тавьж төсөвт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа нь эгэх хариуцлагыг амьдралд хэрэглэж буй нэгэн жишээ юм.
  • Сургуулийн чанар сайжрахад зөвхөн захирал, багш нар бус бид өөрсдөө гэдгийг эцэг эхчүүд ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.
  • Бүтээлч оролцоо, эгэх хариуцлагын талаар бид иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудад мэдлэг, мэдээлэл өгчихөд л тэд нар нийгэмдээ нөлөөлж, эерэг үр дүнгүүд гаргаад эхэлдэгийг олон жишээ баталдаг.