“Пёнчан 2018” ОЛИМПИЙН ГЭРЭЛ ЗУРГУУД

БНСУ-ын Пёнчанд болсон өвлийн олимпийн 23-р наадамд Монголын хоёр цаначин өрсөлдсөнөөс гадна хоёр гэрэл зурагчин ажилласан юм. Спортын гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нарын “ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМ” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс та бүхэндээ толилуулж байна.

Энхбаатарын Харцага нь 1997 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн гэрэл зургийн сурвалжлагчийн курс, 2001 онд “Их Монгол” дээд сургуулийг төгсч тухайн үеэс өдгөө 17 дахь жилдээ фото сурвалжлагаар ажиллаж байна. Тэрбээр гэрэл зургийн уралдаануудад амжилттай оролцож, нийт 15 шагнал хүртээд буй.

Харин гэрэл зурагчин Ч.Ганбат 2012 оны Лондоны зуны олимп, 2014 оны Сочигийн өвөл, 2014 онд Инчёны Азийн наадам, 2016 оны Риогийн зуны олимпийн наадмын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байв. Э.Харцагын хувьд 2014 оны Азийн наадмын гэрэл зургийн үзэсгэлэнгээ Ч.Ганбаттай хамтарч гаргаж байсан юм.