Хоёр улсын хооронд мэдээллийн технологийн чиглэлд эрдэмтэн, судлаачид солилцон сургах боломжтой

Ирланд улс манай улс хооронд димпломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Өнөөдөр улсын их хурлын дарга энхболдын урилгаар ирландын парламентын доод танхимын дарга Шон о Фарелийн албан ёсны айлчлал эхэллээ. Айлчлалын хүрээнд мөн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж санамж бичиг байгуулах тухай хоёр талаас байр сууриа илэрхийлжээ.

Ирланд улстай манай улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш ийнхүү гурав дахь удаагийн айлчлааар ирландын парламентын доод танхимын дарга Шон о Фарелын албан ёсоор айлчилж байна. 2016 онд хоёр улсын нийт худалдааны эргэлт 3 сая, 371 мянган ам доллар байжээ. Энэ удаагийн албан ёсны айлчлалаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанаас гадна боловсрол, хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хоёр талаас саналаа илэрхийлсэн байна. Мөн тус улсын морин спорт нь уламжлал болсоноос гадна аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болж хөгжсөнтэй холбоотойгоор морин спортыг хөгжүүлэх хамтран ажиллах саналыг улсын их хурлын дарга М.Энхболд Ирландын парламентын доод танхимын даргад тавьжээ.

Ирланд улсад манай улсын 1000 орчим иргэд ажиллаж амьдардаг. Гэхдээ хоёр улсын хооронд засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр байхгүй байсан бол тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ хэлцэлийн өнөөдөр санал солилцжээ.

Мөн хоёр улсын парламентын харилцааг идэвхжүүлэх бодит ажлуудыг хийнэ. Үүний зэрэгцээ хоёр улсын димпломат харилцаа тогтоосны ойн хүрээнд энэ оны сүүлээр ирландын соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

 

Б.Одонгарав