Бүгд найрамдах Турк улстай Хөдөө аж ахуй, мал аж ахуй, харилцаа технологийн салбаруудад хамтран ажиллана

Бүгд Найрамдах Турк улсын ерөнхий сайд Бинали Йылдырым-ын манай улсад хийж байгаа албан ёсны айлчлал энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ. Хамгийн сүүлд их хурлын дарга М.Энхболд турк улсын их хурлын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд төрийн өндөр дээд түвшний гурав дахь айлчлал болж байгаа юм. Айлчлалын эхэнд ерөнхий сайд хүрэлсүх, бнту-ын ерөнхий сайд Бинали Йылдырым нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Манай улсын тус улсад экспортолдог гол бүтээгдэхүүн нь хонь, ямааны боловсруулсан арьс бол манай улс чихэр, ахуйн цахилгаан хэрэгслийг голчлон импортолдог юм байна. Турк улсын Тика агентлагийн шугамаар 1994 оноос өнөөдрийг хүртэл 30 сая ам долларын техникийн тусламж үзүүлжээ. Хэлэлцээгээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 31 сая ам долларт байгаа нь харьцангуй чамлалттай байгаа тул богино хугацаанд 300 сая ам долларт хүргэх саналыг харилцан тавьжээ.

Харин төгсгөлд нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай ххаахүя, бнту-ын хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд, тээвэр харилцаа технологийн салбарт хамтарсан судалгаа хөгжүүлэлт хийхээр Зам тээврийн хөгжлийн яам, БНТУ-ын Тээвэр далайн хэрэг, харилцаа холбооны яам, Шилжилт хөдөлгөөний салбарт хамтран ажиллах тухай манай улсын гадаадын иргэн, Харьяатын газар БНТУ-ын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хооронд, Гамшгаас хамгаалах салбарт обег, БНТУ-ын гамшиг онцгой байдлын удирдлагын газар хооронд, хоёр улсын үндэсний номын сан хооронд, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Б.Одонгарав