Д аминдэм хэрэглэх хугацаанд сурагчдийн эрүүл мэнд, биеийн өсөлт хөгжилт сайжирсан

2016 оноос эхлэн Харвардын их сургуулийн “МHI” эрдэм шинжилгээний нэгж байгуулллага нийсллийн 15 сургуулийн 9800 хүүхдэд сүрьегээс урьдчилан сэргийлэх д аминдэмийн нөлөөллийг судалжээ.

Энэ үеэр 900 орчим хүүхэд сүрьеэгийн далд халдвартай гэж гарч, халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчилсэн байна. Гэвч сүүлийн өдрүүдэд монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс тус байгууллагыг бураатгаж, хүүхдүүд дээр туршилт хийлээ хэмээн буруутгаад байсан юм. “МHI” эрдэм шинжилгээний нэгж байгуулллага судалгаа хийх талаараа эрүүл мэндийн яамны ёс зүйн хороо, харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөл авч эхлүүлж байсан төдийгүй асран хамгаалагч оролцогч хүүхдүүдэд танилцуулан зөвшөөрөл авч байжээ. Энэ судалгаа туршилт биш харин ч далд сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдийг илрүүлж эмчилгээнд хамруулж чадсанаас гадна Д витамины үр дүн өндөр байна гэж тус байгууллагаас танилцуулсан юм.

 

Б.Одонгарав