2019 онд иргэд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ногдол ашиг хүртэх боломж бүрдэнэ

Эрдэнэс таван толгой хувьцаат компани байгуулагдсан цагаасаа хойш 2017 онд анх удаа ашигтай ажиллаж чаджээ. Мөн өнгөрсөн хугацаанд чалко компани болон хөгжлийн банкин дахь өрөө бүрэн барагдуулж дууссан байна. харин энэ жил ард иргэдийн дунд хүлээлт үүсээд байсан тус компанийн ногдол ашгийг хуваарилахгүй болсон гэдгээ хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцжээ.

2017 онд тус компани Зүүн Цанхийн уурхайд 5,8 сая, Баруун Цанхийн уурхайд 4,3 сая тонн нүүрс олборлосон байна. Харин экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж 2017 онд 8,5 сая тонн нүүрс экспортолсон нь манай улсын нүүрсний эксортын 25 хувийг дангаараа бүрдүүлжээ. Тус компани 2017 онд нийт 461 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан Чалко, Хөгжлийн банкин дахь өрөө барагдуулж 36 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь төрийн өмчит болон төрийн өмчийн компаниудын ашгийн 50 хувийг эрдэнэс таван толгой компани дангаараа бий болгож байгаа юм байна. Өнөөдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн ногдол ашгийг хуваарилахгүй гэдэгт санал нэгджээ. Гэхдээ цаашид тус компани улс төрөөс ангид бизнесийн шийдвэр гаргаж ажиллана. Компанийн хувьцааг СЗХ, Монголын хөрөнгийн бирж, ТӨХК- ийн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх ажлын бэлтгэл хангаж ажиллах юм байна. Ингэснээр ирэх 9 сард монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Харин иргэдийн хувьд 2019 онд ногдол ашиг хүртэх боломж гарах юм .

 

Б.Одонгарав