Өнгөрсөн оны 9-р сард Марк Зукербергийн өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн мэдээллийг эвлүүлж тараажээ

Энэ 7 хоногийн эхээр фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 87 сая хэрэглэгчийн хувийн нууц мэдээллийг Их Британийн “Кэмбриж Аналитика” компанид задруулсан талаар АНУ-ын конгрессийн өмнө мэдүүлэг өгсөн. Гэтэл үүний дараа фэйсбүүк хэрэглэгчидэд Зукербергийн нэрээр захидлууд ирж эхэлжээ. Энэ захидлыг өөрийн фэйсбүүк хуудасны бүх хэрэглэгчдэд хүргэхгүй бол таны дансыг цуцлахаас гадна цахим мессеж ашиглах боломжгүй болно гэсэн утгатай захидлууд тарж эхэлсэн юм.

Мөн Монгол хэлээр орчуулсан бичлэг, текст бүхий захидлууд сүүлийн өдрүүдэд фэйсбүүк хэрэглэгчдийн дунд тарсан байна. Гэвч эдгээр бичлэгүүд нь хуурамч мэдээлэл. Учир нь Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг ийм мэдээллийг тараагаагүй. Харин түүний өнгөрсөн оны 9-р сард хийсэн мэдэгдлийг ийнхүү эвлүүлсэн юм байна. 2017 оны 9-р сарын 21-нд марк зукерберг ану-ын ерөнхийлөгчийн сонгуульд оху хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдэлийг хийж байжээ. Тэрээр мэдэгдэлдээ ирээдүйд явагдах сонгуулиудын үеэр сонгуулийн үйл явц, үр дүнд нөлөөлөхийг завдсан хэрэг дахин давтагдахаас сэргийлж фэйсбүүк компани нийт 9 арга хэмжээ авахаар болсныг хэлжээ. Гэвч энэ бичлэгийг ашиглан эвлүүлэг хийн хуурамч мэдээлэл ану-аас гадна манай улсад ч мөн адил цахим захидлууд тарсан байна.

Б.Одонгарав