Боловсрол, нийгэм эдийн засагт инновацийн хөгжил чухал нөлөөтэй

Шинжлэх ухаан технологийн салбарт шинэ технологи нэвтрүүлвэл тухайн бүтээлийг Монгол улс оюуны өмчид баталгаажуулан бүртгэдэг. Тэгвэл бусад орнуудын хувьд инновацийн шинэ бүтээгдэхүүний захиалга шинжлэх ухааны байгууллагат өгч эдийн засгийн эргэлтэнд оруулдаг тогтолцоотой. Харин манай улс бизнес эрхлэгчдийг дэмжих хууль эрх зүйн орчин шаардлагатай байна гэж тус салбарыхан үзэж байна.

2012 онд батлагдсан инновацийн тухай хуулиар инноваци гэж шинэ мэдлэг баялаг болон хувиргах цогц үйл явц, шинэ мэдлэг гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг тодорхойлсон байдаг. Манай улсад жилдээ 30-40 инновацийн төсөл яамдын захиалгаар хийгддэг. Одоогоор нийт 252 патент манай улсын итгэмжлэл хадгалагч санд бүртгэгдсэн байна. 2017 онд 4 патент үнэлж үүнээс хоёр нь бэлэн болжээ. Гэвч өнөөдөр оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулхын тулд эрх зүйн орчин дутагдалтай байгаа гэж салбарыхан хэлж байна.

Шинжлэх ухаан инновацийн шинэ бүтээл баталгаажиж патентаа авсан ч дотоодын зах зээлд ч өрсөлдөх боломжгүй байна. тиймээс энд төрийн оролцоо шаардлагатай. Цаашлаад зах зээлд шинэ бүтээлийг нэвтрүүлж үр шимийг нь хүртэхээс гадна боловсролын байгууллагууд өөрсдийн судалгааны төвд технолгийн төвүүдийг хөгжүүлэх боломж бүрдэх юм байна.

 

Б.Одонгарав