Г.Бясман: Цагдаагийн байгууллагаас есөн сэтгүүлчийг тагнасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн

Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны удирдлагад үүрэг өгсний дагуу есөн сэтгүүлч мөн тэдний ар гэрийнхнийг тагнасан гэх мэдээллийг “Өнөөдөр сонин”-ы эхний нүүрний өнөөдрийн дугаарт энэ талаар нийтэлсэн байна. Тус нийтлэлд Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажлын тухай мэдээ, тайлангаа тагнуулын байгууллагад өгдөг. Яг энэ тайланд сэтгүүлчдийн тухай мэдээлэл байсныг тагнуулыхан шалгасан гэжээ. Харин прокурорын байгууллагаас нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад цагдаагийн байгууллагын албан тушаалтан халдсан асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Өнөөдөр сонинд нийтэлснээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд болмогцоо түүний талаар сурвалжлага бэлдсэн нэр бүхий 9 сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар авч тагнасан, мөн автомашинд нь хий буудан сүрдүүлсэн гэж бичжээ. Прокурорын байгууллагаас цагдаагийн нэр бүхий албан тушаалтан сэтгүүлч хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-аас шалган холбогдох албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээлсэн байна.

Манай улсад одоогоор сэтгүүлчдийг хамгаалсан хуулийн нарийн заалт байдаггүй. үүнээс болж дарамт, шахалтанд өртөх тохиолдол их байдаг.цаашид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалсан эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэдгийг салбарыхан хэллээ. Хэрэв үнэхээр сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдсан хэрэг гарсан бол энэ асуудлыг олон улсын байгууллагаар шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

Саяхан хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргасан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас манай улс 2 байр ухарч 71 р байранд жагссан талаар өчигдөр зарласан юм. 2017 оноос эхлэн шинээр мөрдөгдөж эхэлсэн зөрчлийн хуулиар 49 сэтгүүлч 90 хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хэргийг шийдвэрлэсэн байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас өөр сэтгүүлчдийг хамгаалсан эрх зүйн орчин байхгүй байгаа нь ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллага урагш биш хойш алхаж сэтгүүл зүйн бие даасан байдал алдагдхад нөлөөлж байна салбарыхан үзэж байна.

Б.Одонгарав