Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад “Авлига ба ил тод байдал” сургалт хоёр жилийн хугацаанд олгоно

“Lead mongolia” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд ил тод байдал болон авлигын хор уршгийн талаар “Гэрэл тусгая” видео уралдааныг зохион байгуулсан талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад нийгмийн ухаан, иргэний боловсрол хичээлд “Авлига ба ил тод байдал” сургалтийг заахаар болжээ. Хот, хөдөө орон нутгийн 730 гаруй сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Lead mongolia” 2017 хөтөлбөрийн хүрээнд “авлига ба ил тод байдал ” сургалтыг хоёр жилийн хугацаанд олгохоор болжээ. Ингэхдээ өмнө нь зохион байгуулж байсан “Гэрэл тусгая” нэртэй авлигын эсрэг видео бүтээлүүдийг сургалтын хэрэглэгдэхүүндээ ашиглах юм байна.

 

Б.Одонгарав