Хуульд заасан үүргээ биелүүлсэн эдгээр албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байна гэж буруутгах үндэслэлгүй

Өнөөдөр авлигатай тэмцэх газар энэ сард хийсэн ажлаа тайлагналаа. авлигатай тэмцэх газраас “Таван толгой” ХК хууль зөрчин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лиценцтэй талбайд хөрс хуулалт явуулж 268 мянган тонн нүүрс олборлосон тухай болон муис-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч албан тушаалаа урвуулан ашигласан талаарх хэргүүдийг шинээр нээсэн тухайгаа танилцуулсан байна. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Л. Болдыг иргэдээс ирсэн гомдолын дагуу мэдээлэл авахаар дууджээ.

АТГ энэ сард урьдчилан сэргийлэх чиглэлээр БСШУСЯ-ны харьяа боловсролын зээлийн сан, монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудад авлигын эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлыг арилгахаар тодорхой арга хэмжээнүүдийг авчээ.

Мөн оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, шилжүүлэх, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох дуусгавар болгох шилжүүлэх арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацааг 6-ны өдрөөр дуусгавар болгосон. Энэ хугацаанд үүргээ биелүүлсэн 20 албан тушаалтны талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Гэхдээ хуульд заасан үүргээ биелүүлсэн эдгээр албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байна гэж буруутгах үндэслэлгүй. Харин дээрх хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ мэдүүлээгүй, хом д орсон нэмэлт өөрчлөлтийн талаар атг т мэдэгдэж бүртгүүлээгүй албан тушаалтантай холбоотой дараа дараагийн ажлуудыг хийнэ гэдгээ хэллээ. Өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудал байхгүй гэлээ.

АТГ-ын ээлжит хэвлэлийн хуралтай зэрэгцэн мөн уих-ын гишүүн батзандан сэтгүүлчдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан болд нарыг АТГ газарт мэдүүлэг авсан нь иргэний гомдлын дагуу тодруулага авхаар дуудсан гэж өнөөдөр мэдээлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангын хувьд өнгөрсөн 12-р сард ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийснийг буруутган дуудлаа гэж тайлбайрлалаа.

Б.Одонгарав