Бусдын эд хөрөнгийг хулгайлах, хүний эрүүл мэндэд хохирол учруулах хэргүүд их гарчээ

Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эхний улирлын дүн мэдээгээр эдгээр дүүргүүдэд бусдын эд хөрөнгийг хулгайлах, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Жишээ нь: СХД-ийн хэмжээнд эрүүгийн хэргийн ял шийтгэл авсан 277 хүний 35 хувьд нь торгох ял оногдуулж үлдсэн хувьд нь нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял, тэнсэн ял оногдуулжээ. Тус дүүрэгт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн дийлэнх хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах, хүчиндгийн гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлсэн дүн мэдээтэй байна. Харин Хан-уул дүүргийн хувьд мөн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, дээрэмдэх хэргүүд дийлэнх хувийг эзэлсэн байна. тэдгээрийн дотроос бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүдийн тоо ихэссэн байгааг шүүгчид хэлж байна.

Б.Одонгарав