Хоёрдогч түүхий эдийн цэгүүдэд дарамт, шахалт их байдаг

Нийслэлд жилд 1,4 сая тонн хог хаягдал үүсч үүний зөвхөн 70 гаруй хувийг дарж булж устгадаг байна. Өвлийн улиралд хог хаягдлын тал орчим хувийг үнс эзэлдэг бол зун хуванцар болон хүнсний хаягдал дийлэнх хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна. Тэгвэл нийслэл хотод хоёрдогч түүхий эд авах 200 орчим цэг ажилладаг. Гэвч эдгээр цэгүүдийг ажиллуулдаг иргэдийн хувьд нэг талаасаа хувийн бизнесээ хөгжүүлж мөн хог дахин боловсруулалтанд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа ч ажиллах орчин дарамттай байгааг тэд хэлж байна.

Нийслэлийн хог хаягдалын 22 хувь буюу 300 000 тонн хог хоёрдогч түүхий эдийн цэгт, 7 хувь буюу 100 000 тонн нь ил задгай хууль бусаар хаягддаг, харин төвлөрсөн цэгт 1 сая тонн буюу 71 хувь нь хаягддаг байна. Хоёрдогч түүхий эдийн 150 орчим цэг тогтмол үйл ажиллагаа явуулж зуны улиралд 200 гаруй цэг нэмж ажилладаг. Өмнө нь дүүргийн худалдаа үйлчилгээний газраас зөвшөөрөл авдаг байсан бол одоо эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй болсон юм байна. Гэвч хоёрдогч түүхий эдийн цэг ажиллуулдаг иргэд хог хаягдлын дахин боловсруулалтанд хувь нэмэр оруулж байгаа ч аккумляторын хулгайд хардагдаж сэрдэгдэх, торгуулах, дарамтлуулах зовлон байдгаа хэлж байна.

Хуванцарын хог кг нь 50 төг, гялгар уут 300-400 төг, хөнгөн цагаан, лааз 800-900 төгрөгөөр худалдаж авдаг. нэг уут хуванцар 30 кг нь 1500 төгрөг хүрдэг. Эдгээр түүхий эдийг ихэвчлэн хятадууд авч жижиглэн хил гаргадаг гэж хоёрдогч түүхий эдийн цэг ажиллуулдаг иргэд хэлж байсан юм. автомашины аккумлятор 3 жилийн настай байдаг. Харин хугацаа дууссан аккумляторыг үүнийг түүхий эдийн цэгт 10000-30 000 төгрөгөөр авдаг. Тэдгээрийг дахин цэнэглэж зардаг гэх хүмүүс ийм аккумляторыг өндөр үнээр авч ахин ашиглаж зардаг юм байна. Улаанбаатар хотын хог хаягдалын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрөөр дахин боловсруулах, хог хаягдлын эх үүсвэрт ангилан ялгалт хийх тухай тусгасан. харин хоёрдогч түүхий эдийн цэгүүдэд ямар зохицуулалт хийх нь тодорхой болоогүй байна.

Б.Одонгарав