Реал Мадрид тэргүүлэгчдээс найман оноо дутуу байна

Өнгөрсөн тойрогт хоёрдахь хожигдлоо хүлээсэн Испанийн аваргууд талбайдаа Лас пальмас багийг хүлээн авахад 20 настай хамгаалагч Хесүс Вальехо анх удаа Реал Мадридын төлөө гараанд гарсан юм. Бразил хөл бөмбөгчин КаСемиро мөргөж оруулсан гоолоор эхний хагас 1:0-ийн харьцаатай өндөрлөсөн бол завсарлагааны дараа Марко Асенсио нэгэн гайхалтай гоолыг толилуулсан. 21 настай испани залуу испанийн лигт сүүлийн гурван тоглолтын хоёрт нь гоол орууллаа. Улмаар 74 дэх минутанд Криштиану Роналдугийн дамжуулалтаар Иско гурав дахь гоолоо оруулж Реал мадрид 3:0-ийн харьцаатай яллаа. Мадрид хотын Атлетико, Реал багууд ижил оноотой хүснэгтийн 3,4-р байруудад бичигдэж байна. Тэдний Валенсиа 27 оноотой аман хүзүүнд эрэмблэгдэж байгаа юм.