“Smart car” системээр татвараа төлсөн бол баримтаа хэвлэж авснаар хүчинтэй

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн smart car цахим системийг нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Ингэснээр иргэдийн ажлыг хөнгөвчлөн цахим системээр автомашин өөрөө явагч хэрэгслийн татвар төлөлт зэргийг хөнгөвчлөх боломж бүрдсэн юм. Гэвч цахим системийг ашиглаж татвараа төлөхөөс илүү өөрийн биеэр очиж төлөх нь дээр гэж зарим иргэд үзэж байна.

“Smart car” цахим систем нь тээврийн хэрэгслийн бүртгэлийг мэдээлэл хянах, татварын мэдээлэл хянах шалгах онлайнаар төлөх, торгуулийн мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэг, даатгалын мэдээлэл хянах зэрэг үйлчилгээ авах боломжтой. Одоогоор 7592 хэрэглэгчийн 670 сая 400 мянга гаруй татвар төвлөрсөн байна.

Гэвч тус цахим системийг ашиглан татвараа төлсөн иргэнд татварын гэрчилгээнд бичилт хийгээгүй гэсэн шаардлагыг замын цагдаа тавьжээ. Тэгвэл цахим системд бүртгүүлсэн бол бичиг баримт шаардлагагүй гэж замын цагдаагийн албанаас тайлбарласан боловч татварын газраас татвар төлсөн QR код бүхий баримт заавал байх шаардлагатай гэсэн юм.

Б.Одонгарав