Дөч, тавин мянгатад 2014 онд барилга дамнасан гал гарахад галын машин ганц гарцаар орж түймрийг унтраасан

Дөч, тавин мянгатын 1200 гаруй оршин суугчийн амьдарч байгаа орон сууцны хороололд галын машин орох ганц гарц байдаг. Гэвч яг энэ гарцан дээр орон сууц, худалдаа үйлчилгээний төв барихаар газрын маргаан үүссээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн онцгой байдлын газраас маргаан үүсээд байгаа энэ газарт барилга барих боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

2014 онд сүхбаатар дүүргийн 4-р хороо буюу уих дэлгүүрийн урд талын орон сууцны хоёр байрыг дамжин гал гарч байсан. энэ үеэр зөвхөн 44 45-р байрны голоор галын машин орж байжээ. Учир нь 2009 оноос эхлэн 40 50 мянгатын орон сууцны голын хэсэгт арктай байшин ар араасаа баригдаж эхэлсэн. тодруулбал оросын элчингийн зүүн талд, мөн цэрэндоржийн гудамжны хоёр талд арктай байшингууд баригдсан байна. Тэгвэл одоо бүхэл бүтэн 1200 гаруй гаруй оршин суугчидтай орон сууцны хорооллын галын ганц гарцыг хааж худалдаа үйлчилгээний төв барихаар “Зан интернэшнл” компани иргэдтэй сөргөлдөж байна. Өнгөрсөн сард “Зан интернэшнл” компани 480 м кв тус газар барилга барихаар өмнө нь байсан өргөтгөлийг нураажээ. Харин тус компаний хувьд барилга барих зөвшөөрлөө одоо болтол аваагүй.

Тус компаний зүгээс оршин суугчидаас барилга барих зөвшөөрөл авсан гэсэн боловч энэ нь 1200 хүнийг бүрэн төлөөлж чадахгүй. Тэгвэл нийслэлийн онцгой байдлын газраас “Зан интернэшнл” компанийн барилга нь галын аюулгүй байдлын дүрэм холбогдох заалтуудыг хангахгүй байна гэж үзжээ. Хамгийн гол нь шуурхай албаны автомашин орох гарц байхгүй, гал түймрийн үед гал унтраах автомашин эргэлт хийж дотогш орох боломжгүй гэжээ. Харин хотын даргаас дээрх асуудлыг тодруулахад хэрэв хууль зөрчсөн асуудал байгаа бол “Зан интернэшнл” компани газрын зөвшөөрлийг ч мөн цуцлана гэдгээ хэлсэн юм.

“Зан интернэшнл” компани өмнө нь мөн 40 50 мянгатад одоогийн голомт банк байрлаж байгаа барилгыг барьж байсан. Энэ байрлалд ийм загварын барилга барихдаа мэргэшсэн гэж хэлж болохоор компани юм. Бид тэдэнтэй холбогдохоор хэд хэдэн утаслуу залгасан ч ямар хариу өгөөгүй юм. Нэг компаний эрх ашиг уу 1200 гаруй оршин суугчдын эрх ашгийн талд асуудал шийдэгдэх үү.

Б.Одонгарав