Усан ориглуурыг иж бүрэн тохижуулах төсөв нийслэлээс гаргахаар болжээ

Өнгөрөгч 8-р сард Сүхбаатар дүүргийн 4-р хороо буюу Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжийг автомашингүй гудамж төслийн хүрээнд өөрчилж газар доорх байгууламж барьж өөрчилхөөр болж байсан. Гэвч нийтийн эзэмшлийн талбайг өөрчлөхдөө иргэд, оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй, мөн хувийн хэвшлийн эзэмшилд орох эрсдэлтэй байдал үүсч байна гэж оршин суугчид эсэргүүцэж байсан юм. Хотын удирдлагаас хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн иж бүрэн тохижуулах тухай захирамж гаргаж асуудлыг шийдвэрлэжээ.

Гэвч 4-р сарын 4-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын барилгын үндэсний ассоциац”-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж СБД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектурын төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 6-р сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулхыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан захирамж гаргажээ. Харин оршин суугчдын төлөөлөлөөс хэдийгээр асуудал нааштай шийдэгдсэн ч гэсэн өмнөх усан оргилуур хэвээр байхуу гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн юм.

Яг энэ асуудлыг Хотын даргаас тодруулхад төсөв нийслэлээс гарна гэж хэлсэн юм.Ямартай ч асуудал нааштайгаар шийдсэнд хотын удирдлагад талархаж байна. Харин шийдвэр хэрхэн биелхийг хүлээх үлдэж байна.

Б.Одонгарав