Сурагчид биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн цүнх үүрснээр нурууны өвчтэй болж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сурагчийн цүнх биеийн жингийн 10 хувиас дээшгүй байх тухай зөвлөсөн байдаг. Энэ зөвлөмжийн хэмжээнээс хэтэрсэн хүнд жинтэй цүнх үүрсэнээр сурагчдын дунд нуруу, нугалам, хүзүү, мөр өвдөх шинж тэмдэг 79 хувьтай байна гэж судалгаагаар тогтоосон байдаг. Өнөөдөр нийслэл хотын сургуулиуд 3-4 ээлжээр хичээллэж байгаагаас гадна бага ангийн сурагчид өдөртөө 4-5 хичээл дунджаар үзэж байна. Гэхдээ хичээлийн төрөл бүрээр сурах бичиг хичээлийн хэрэглэгдэхүүний тоо нэмэгддэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 25 кг жинтэй хүүхдийн цүнх 3 кг хүртэл, 25-35 кг жинтэй хүүхдийн цүнх 4,5 кг жинтэй байснаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үздэг. Гэвч бага ангийн 6 настай хүүхдийн хувийн жин дунджаар 18-23 кг, 112-115 см өндөртэй. Мөн нэг сурагчид тухайн өдрийн хичээлээс шалтгаалж цүнхний жин 2-3 кг болж өөрчлөгддөж байна. биеийн жингийн 10 хувь гэвэл дунджаар 1 кг 800 грамм жинтэй цүнх хүүхдийн биед ачаалал өгөхгүй. харин өнөөдөр бага ангийн сурагчийн хувьд хамгийн багадаа 2 кг гаруй жинтэй цүнх үүрч байна. 2016 онд улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цүнх түүний бие махбодод үзүүлэх эргономикийн нөлөө судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчийг хамруулсан байна. Судалгааны дүнгээр бага ангийн сурагчдын дийлэнх буюу 91,5 хувь, дунд ангийн сурагчдын 17,1 хувь нь биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн жинтэй цүнх үүрдэг гэдгийг гаргасан. мөн улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дийлэнх буюу 91 хувь нь биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн жинтэй цүнх үүрч байгаагаас гадна нийт сурагчдын 79 орчим хувьд нь нуруу, нугалам, хүзүү, мөр өвдөх шинж тэмдэгтэй гэж дүгнэсэн байна.

 

Б.Одонгарав