Пако Алькасер хоёр гоол оруулж Барселона хожлоо

Испанийн хөл бөмбөгийн лигийн 11-р тойрогт Барселона клубын Камп ноу цэнгэлдэхэд Севилья зочиллоо. Өнгөрсөн долоо хоногт аваргуудын лигийн хүрээнд Барселона Олимпиакостой гоолгүй тэнцсэн бол Севилья оросын аварга Спартак москваг хожоод байлаа. Тэгвэл тоглолтын 23 дахь минутанд Барселонагаас Испани довтлогч Пако Алькасер эхний гоолыг оруулсан. 1:0-ийн харьцаатай тоглолт завсарласан. Энэ бол Лионел Мессигийн барселонагийн өмсгөлтэй хийсэн 600 дахь тоглолт байсан юм. Тэгвэл тоглолтын хоёрдугаар хагаст булангийн цохилтоос Аргентин хагас хамгаалагч Гуйдо Пизарро тоог тэнцүүлсэн юм. 27 настай тэрээр зуны цонхоор Севильяд нэгдсэнээс хойш анхны гоолоо оруулсанч 65 дахь минутанд Барселонагийн эхний гоолын эзэн Пако Алькасер дахин гоол оруулснаар 2:1-ийн харьцаатай талбайн эзэд энэ тоглолтонд ялж чадсан юм. Тэд 10 дахиа хожиж 31 оноотой, гол өрсөлдөгч Реал Мадридаас найман оноо илүү хүснэгтийг хошуучилж байна.