Түрээсийн дугуйг нэг цаг унахад 1000 төгрөгийн төлбөртэй

Нийслэлд автомашины түгжрэлийг сааруулах, иргэдийг дасгал хөдөлгөөнтэй, идэвхтэй байлгах зорилгоор түрээсийн дугуйн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна. Ирэх зургаадугаар сарын нэгнээс эхлэн “Их тойруу”-гийн гудамжаар зорчихдоо дотоодод үйлдвэрлэгдсэн 500 дугуйг түрээслэх боломжтой болох юм. Тэгвэл “Ubike” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгийн газар болон “Никель Ганба” ХХК-ийн төлөөлөл хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn