Жэймс Харден 56 оноо (13 дамжуулалт) авч Хюстон Рокетс 8 дахиа хожлоо

Сахалтай нэгэн Эн Би Эй дэх тоглогчийн замналынхаа хамгийн олон оноог Юта Жаззын эсрэг авлаа. Техас мужийн Хюстон хотноо хоёр багийн тоглолт болсон. Тоглолтын эхний үед Рокетс 39 оноо авсан юм. Эхний үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн түүний холын шидэлт амжилттай болж 39:28-аар өндөрлөсөн. Харден энэ тоглолтонд найман удаа гурван онооны шидэлт хийснээс долоо нь цагаригт орсон. Энэ өдөр Харден сүүлийн гурван довтолгоогоо л алдсан юм. Хюстон рокетс өмнөх долоон тоглолтын дөрөвт нь хожсон, ялангуяа энэ өдөр гурав дахь дараалсан ялалтаа байгуулснаар 8-3 гэсэн үзүүлэлттэй өрнөд конференцийг тэргүүлж байна. Мөн Жэймс Харден 13 ашигтай дамжуулалт багийнхандаа өгсөн. Энэ өдөр Харденаас гадна Эрик Гордон 20 оноо багтаа авчирсан юм. Эхний хагас 67:49-өөр дууссан бол Хюстон Рокетсийнхэн гуравдугаар үед 48 оноо авлаа. Ийнхүү Жэймс харден тоглолтын турш 35 минут талбайд гарахдаа 56 оноо авч замналынхаа оргил үзүүлэлтийг гаргаснаар 137:110-ийн харьцаатай Хюстон Рокетс хожлоо. Харин Юта жазз дараалан хожигдсоноор 5-5 гэсэн үзүүлэлттэй өрнөдийн наймд эрэмблэгдэж байгаа юм. Одоо Хюстон манай цагаар ирэх баасан гарагийн өглөө Кливлэндийн эсрэг тоглоно.