Хотод суулгасан 4081 ойн модноос 11 нь ургах чадваргүй болжээ

Манай улс жил бүр 300 га талбайд ойн арчилгааны тайралт хийж шигүү ургасан модыг тайрч ойг сийрүүлдэг байна. Энэхүү арчилгааны чиглэлээр тайралтад орох моддыг ойгоос шилжүүлэн хотын гудамж талбайд 2011 оноос хойш суулгаж эхэлсэн. Бидний мэдэж байгаагаар 10-р хорооллоос Таван шар хүртэлх, мөн гандангийн дэнжид суулгасан нарс модод ургаж чадаагүйг арчилгаа буруу хийснээс болсон гэдгийг НЗАА-аас тайлбарлалаа.

Өндөр хүчдэлийн дагуу ургасан, уурхайн эдэлбэрт орсон газрын ойд модонд арчилгааны огтлол зайлшгүй хийх ёстой байдаг байна. Мөн хэт шигүү ургасан модод түймэрт өртөх эрсдэлтэй, ургалт нь ч удааширдаг учраас огтолж, хооронд нь 4-5 метрийн зайтай болгож сийрүүлдэг байна. Ийнхүү арчилгааны огтлол хийх нь ойн модонд ач холбогдолтой юм байна. Тиймээс арчилгааны огтлол хийх модыг тайрч ашиглахын оронд хотод шилжүүлэн суулгаж хотын ногоон байгууламжийг нэмж байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Харин 20 настай ойн модыг 50 см-ийн диаметр бүхий хөрсөнд шилжүүлэн суулгах нь цаашид ургах боломжгүй болгож байгааг академич Ч.Дугаржав хэлжээ. Учир нь:

Иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа ойгоос авчирсан 4081 модыг 2016 онд суулгаснаас хойш 11 нь ургах чадваргүй болжээ. Цаашид арчилгааг сайн хийвэл ургана гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн юм. Тэгвэл шинжлэх ухааны үүднээс хялгасан үндэсгүй болсон мод 3-5 жил болоод ургах чадваргүй болдгийг судлаачид тайлбарлаж байна.

Б.Хулан