Өөртөө итгэлтэй, хүчирхэг хоолойгоороо бүгдийг татах увдистай Б.Одмандах маань “Найрах арга чинь буруудаад байна” дууг эхний шатандаа дуулж одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт буюу 2,755,359 удаагийн хандалт авсан байна

Хамгийн хөгжилтэй, хамгийн овжин гэгдэх Д. Болд шүүгч, дасгалжуулагчийн багийн шилдэг наймд Л.Насанбуян, Б.Сайнбилэг, Ш.Мөнхбаяр, Ж.Ариунжаргал, Б.Бүжинлхам, Б.Одмандах, С.Тэлмэн, Д.Бямбахишиг нар тунаж үлдээд байгаа. Тэд дөрөвдүгээр сарын 29-нд буюу энэ ням гаригт тэсрэлт хийхэд бэлэн болоод байна. Болд шүүгч, дасгалжуулагчийн багт тунаж үлдээд байгаа дээрх найман оролцогчийн өнгөрсөн хоёр шатны дугаарын youtube дэх бичлэгээс үзэгчид хэн гэдэг оролцогчийн бичлэг хамгийн их хандалт авсан талаарх мэдээллийг хүргэе.

  1. Өөртөө итгэлтэй, хүчирхэг хоолойгоороо бүгдийг татах увдистай Б.Одмандах маань “Найрах арга чинь буруудаад байна” дууг эхний шатандаа дуулж одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт буюу 2,755,359 удаагийн хандалт авсан бол хоёр дугаар шатанд А.Жаргалтай хамт дуулсан “Beep” дууг youtube сайтаас 456,851 удаа үзсэн байна.

https://youtu.be/oa8YTEna0mM

https://youtu.be/rlGDvg0Z1WQ

  1. Оролцогч дундаасаа туршлагатай, мэргэжлийн гэх тодотголтой Л.Насанбуян эхний шатандаа “Another Love” дууг дуулсан нь үзэгчдээс 1,678,502 удаагийн хандалт авсан байна. Харин тэрээр хоёр дугаар шатанд мөн л дууны урлагт хүчин зүтгэж “Anemone” хамтлагийн дуучин гэгдгээр олны танил болсон Я.Баяржаргалтай халз тулааны тайзан дээр “Анхны хайр” дуугаар халз тулж ялагчаар тодорсон. Л.Насанбуян Я.Баяржаргал нарын дуулсан “Анхны хайр” дууг youtube сайтаар дамжуулж 630,788 удаа үзэгчид үзсэн байна.

https://www.youtube.com/watch?v=yk9LOO7Nak8&list=RDyk9LOO7Nak8

https://www.youtube.com/watch?v=p3X8oAI8-A0

  1. Д.Болд ч шүүгчээс “Монголын рок поп урлагийн тайзнаа байх ёстой дуу хоолой мөн” гэсэн үнэлгээ авсан Б.Сайнбилэг эхний шатандаа “Dakota” дууг дуулж түүний бичлэгийг 193,270 удаа үзэгч, сонсогчид үзсэн байна. Тэр халз тулааны шатанд жинхэнэ эмэгтэй рок хоолойтой хэмээн магтуулсан Я.Баярчимэгтэй таарч “Hello” дууг дуулсан. Тэдний хамтарч дуулсан дууг 287,837 удаа үзсэн байна

https://www.youtube.com/watch?v=HSZWAZrEYuU&list=RDHSZWAZrEYuU https://www.youtube.com/watch?v=fiXMvrvGeXM&list=RDfiXMvrvGeXM

  1. Монголын урлагийн сор болсон суут уран бүтээлчийн үргэлжлэл болох мэдрэмжтэй, авьяаслаг оролцогч Ж.Ариунжаргал эхний шатандаа” Location” дууг дуулж 619,229 удаагийн хандалт авсан бол халз тулааны шатанд үзэсгэлэнт авьяаслаг жүжигчин бүсгүй С.Идэрмаатай таарч “Shout out to my ex” дууг тултал нь дуулж Ж.Ариунжаргал ялалт байгуулсан. Тэдний дуулсан дуу 461,804 удаагийн хандалт авсан.

https://www.youtube.com/watch?v=I1pTlki6ck8

https://www.youtube.com/watch?v=coRFEealORA

 

  1. Д.Болд шүүгчийн шилдэг наймд тунаж үлдэж чадсан дараагийн хүн бол уянгалаг хоолойтой, авьяаслаг оролцогч бол Ш.Мөнхбаяр юм. Тэр эхний шатандаа “Зүүд” дууг дуулж 786,473 хандалтыг авсан байгаа бол хоёр дугаар шатанд дуулах чин хүсэлдээ автан Voice шоунд оролцсон Б.Билгүүнтэй таарч шүүгч, дасгалжуулагчийнхаа дуу болох “Нүд чинь хайр харуулна” дууг дуулсан. Тэдний энэ дууг youtube сайтаар дамжуулж 881,727 хүн үзсэн байна

https://youtu.be/hFraGsxe38M

https://youtu.be/hCY99QjBkHY

  1. Харин дур булаам, энхрий хоолойтой О.Бүжинлхамын эхний шатанд дуулсан “Oops!…I Did It Again” дуу 441,150 удаагийн хандалт авсан байна. Харин халз тулааны шатанд өвөрмөц хоолой, өөрийн гэсэн донжтой, рок хоолойтой залуу Б.Мөнх-Эрдэнэтэй таарч “Pumped up kicks”дуулж youtube сайтаас 62,995 удаагийн хандалт авсан байна.

https://youtu.be/oS2p1Xe4FMg

https://youtu.be/ELFX0z7XZOg

  1. С.Тэлмэн эхний шатанд “I Can’t Make You Love Me” дууг дуул 309,435 удаагийн хандалт авсан тэрээр халз тулааны шатанд өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулж Гурван охин хамтлагийн дуучин Ану болон, шүүгч дасгалжуулагч Д.Болдтой хамтран “Үүлэн цоорхойн нар” дууг дуулаад авсан азтай, одтой залуу. Тэдний хамт дуулсан дууг youtube сайтаас дамжуулж 272,735 хүн үзсэн байна

https://youtu.be/l7NWjO-27fY

https://youtu.be/dUTWgAvG0AE

  1. Хамгийн мэдрэмжтэй, хамгийн өөрийнхөөрөө Д.Бямбахишиг маань эхний шатанд “It’s A Man’s Man’s Man’s World” дуу дуулсан түүний дуулсан дуу 760,069 хүний хандалтыг авсан байна. Мөн тэрээр хоёрдугаар шатанд Ганбилэгтэй таарч “Don’t let me down” дууг дуулж 654,134 удаагийн хандалт авсан байна.

https://youtu.be/a191dCkoMmk

https://youtu.be/0aDPMFQZkzQ

Ингээд дөрөвдүгээр сарын 29-нд Д.Болд шүүгч, дасгалжуулагчийн багт тунан үлдсэн найман оролцогч юу үзүүлэхийг хамтдаа хүлээцгээе. Мэдээж дүрэмд заасны дагуу таны санал чухал гэдгийг дахин сануулъя.