Америк теннисчин Жэк Сок парис мастерст түрүүллээ

Францын нийслэл Парис хотноо болсон эрэгтэй теннисчдийн чансааны 1000 оноо олгох, 853,000 Еврогийн шагналтай мастерс ангиллын тэмцээний аварга тодорлоо. Шувтаргын тоглолт Америкийн теннисчин Жэк Сок, Сербийн теннисчин Филип Кражинович нарын хооронд болсон. Энэ тэмцээнд Рожер Федерер, Новак Жокович нар оролцоогүй. Рафаэл Надал чансааг тэргүүлэн тоглосон ч шөвгийн наймд өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Энэ тоглолтын эхний сетд 7:5-аар кражинович хожсон. Хоёр теннисчний аль аль нь анх удаа мастер тэмцээнд шөвгөрөөд байлаа. Тэгвэл америк залуу удаах сетүүдэд 6:4, 6:1-ээр хожсоноор аваргаар тодорлоо. Түүний энэ жилийн гуравдахь цом байлаа. Хамгийн гол нь Жэк Сок энэ ялалтынхаа ачаар дэлхийн чансааны 9-д эрэмблэгдэж эхэлсэн. Улмаар Рафаэл Надал бэртсэн учир Жэк Сок замналдаа анх удаа шилдэг наймын тэмцээнд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Хамгийн сүүлд одоогоос 9 жилийн өмнө Францын Жо Уильфрэд Цонга сүүлийн боломжоо амжилттай ашиглаж, шилдэг наймын тэмцээнд шалгарч байлаа.