3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ААШТ МАРГААШ ЭХЭЛНЭ

Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулагдаг Азийн цомын тэмцээн энэ сарын 27-ноос 05-р сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-н Шинжэн хотод болно. ФИБА 3х3 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Монгол улсад зохиогдож манай эрэгтэй шигшээ баг аварга болж байсан бол эмэгтэй аваргаар Австрали улсын баг тодорч байсан билээ. Мөн 2017 оны ААШТ-нээс Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд энэхүү тэмцээн оролцдог болсон нь энэ тэмцээний чансаа улам өндөр болсон юм. Манай Монгол улсын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоог толгойлон Катар болон Тайваний багуудтай нэг зоонд багтсан юм. Катарын багийн хувьд 2014 оны Фиба 3х3 дэлхийн аварга баг бөгөөд өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргийн төлөө манай багтай тоглож байсан юм. Тайвань улсын багийн хувьд хурдтай, шидэлтэд тулгуурласан баг бөгөөд Улаанбаатар хотноо болсон өмнөх оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай хасагдах шатанд тоглон хожигдож байсан юм. Манай эрэгтэй баг азийн аварга болсон бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнийг зорих бол харин эмэгтэй ОУХМ Б.Солонгыг бүрэлдэхүүндээ нэмсэн байна. Өмнөх Азийн аваргад оролцсон ОУХМ Ж.Иштаяа энэ удаагийн азийн аваргийг өнжихөөр болжээ. Монгол улсын үндэсний эмэгтэй шигшээ баг урдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ гарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезын багуудтай нэг зоонд тоглох юм.