Германы лиг: “БАЙЕРН” гол өрсөлдөгчөө талбайд нь буулгаж авлаа

Германы дортмунд хотын сигнал Идуна паркд лигийн өнгөрсөн улирлын аварга Байерн Мюнхен зочилж Боруссиа Дортмундын эсрэг Бундеслигийн 11-р тойргийн оргил тоглолтыг хийлээ. Зочид эхний довтолгоогоороо л хошуучилж эхэлсэн бөгөөд багийн ахлагч Арьен Роббен 16 дахь минутанд 1:0 болгов. Тоглолт эхний хагас 2:0-ээр өндөрлөсөн юм. Талбайн эзэд сүүлийн гурван тоглолтоос ганцхан оноо л авснаар Байернд лигийн тэргүүллээ алдаад байлаа. Тоглолтын 37 дахь минутанд Роберт Левандовски хуучин багийнхаа хаалганд удаах гоолыг оруулсан юм. Тэрээр 2014 онд Боруссиа Дортмундыг орхисноос хойш тэдний хаалганд 9 дэх гоолоо оруулсан нь энэ байлаа. Харин энэ улирал клуб болон шигшээ багийнхаа төлөө 21 тоглолтонд 20 дахь гоолоо орууллаа. Бундеслигийг 11 гоолтой тэргүүлж байна. Тэгвэл хоёрдугаар хагаст давид алабагийн дамжуулсан бөмбөг хаалганд орсон юм. Роберт левандовски хүрээгүй, хаалгач хүрсэн ч чигийг нь өөрчилж чадаагүй онооны харьцаа 3:0 болсон юм. Ийнхүү Байерн Мюнхен лигтээ дөрөв дараалан хожиж 26 оноотой хүснэгтийг хошуучилж эхэллээ. Харин Боруссиа Дортмунд сүүлийн дөрвөн тоглолтонд гурав дахь ялагдлаа хүлээж, зургаан оноо дутуу гуравт бичигдэх боллоо.