Дөрвөн төрлийн ариун цэврийн байгууламжийг стандартаар баталсан

Манай улсын нийт хүн амын 30 хүрэхгүй хувь нь төвлөрсөн сүлжээнд холбогдсон ариун цэврийн байгууламжтай байна. Үлдсэн 70 гаруй хувь нь энгийн нүхэн жорлон ашиглаж сайжруулсан ариун цэврийн байгууламжаар дутагдаж байна.

Уг нь манай улсад 2015 оноос хойш нүхэн жорлон, угаадасны нүхний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ стандартын дагуу дөрвөн төрлийн ариун цэврийн байгууламжийг барьж ашигласнаар хөрс бохирдуулахгүй, усны чанарыг муутгахгүй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцолж байгаа юм. Стандартын дагуу нүхэн жорлонг, тав тухтай орчинд бие засах зориулалт бүхий хүчитгэсэн бетонон, энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн, шингэн ялгадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулах шаардлага хангасан хийц бүхий байгууламж гэж заасан байдаг.

Нүхэн жорлонгийн стандартын дэлгэрэнгүй танилцуулга Эх сурвалж:ЭМЯ

Б.Хулан